Otgonjargal

Сайн байна уу би анх удаагаа л нийтлэл бичиж байна. Намайг Отгонжаргал гэдэг суис сурдаг бөгөөд миний дуртай хобби гэвэл код бичих юм даа. Яагаад ч юм бээ би суис сурхаар орсон байдын гэхдээ би буруу сонголт хийсэн гэж бас боддоггүй за энэ ч яахав. 

Би хэрхэн Javascript сурсан бэ юунд хэрэглэж байсан бэ гэдгээ энэ удаа бичий гэж бодлоо.

Би анх Youtube.com болон udemynotes.com болон 1234.mn дээрх Javascript хэлний хичээлийг авч үзэж байлаа энэ гурвын 1234.mn тухайн үедээ 24000 төгрөг байсан санагдах юм. 

Анх бичиж байгаа болохоор үнэхээр эвгүй санагдаж байна шүү хэхэ.. ярзайтал инээх яахав миний хувийн блог юм чинь дараагийн удаа өөрийн сурсан зүйлээ заана гэж бодож байна.

Javascript Давуу тал: / Copy хийв /

Яг одоо дэлхийн #1 эрэлттэй, өргөн ашиглагддаг програмчлалын хэлээр Javascript тодроод байна. Хэрэв та Javascript мэддэг бол АНУ-д танд сарын $9121 буюу ойролцоогоор сарын 24.4 сая төгрөгийн цалин өгөх ажээ. 2019 оны судалгаагаар Javascript нь Stackoverflow болон Github дээрх хамгийн их яригдаж буй сэдвээр тодорсонд гайхах зүйл үгүй.

Яагаад Javascript хэл ийм гайхалтай амжилттанд хүрсэн бэ?

Javascript нь клиент броузер дээр очиж ажиллана, сэрвэр талд супер хурдтай ажиллана, өгөгдлийн сантай ажиллана, гар утас төхөөрөмжүүд дээр ажиллана, програм хангамжийн хөгжүүлэлтийн автоматжуулалт буюу түүл хэрэгсэл скрипт хэлбэрээр ашиглагдана, функциональ програмчлалыг асуудалгүй хийнэ, desktop програмуудыг ч хийнэ. Энэ бүгдийг ганцхан хэлээр л хийнэ гэхэд гайхалтай.

Javascript хэл гайхалтай хялбар энгийн синтакстай. Яг адилхан үйлдэл хийдэг кодыг өөр хэл жишээ нь Java дээр бичихэд олон дахин урт болж ирдэг. Хэлний цаад дизайн нь супер уян хатан, хөрвөн өөрчлөгдөх боломжтой тул та энэ хэлийг ашиглан өөрийг нь ч өөрчлөх боломжтой байдаг тул толгойд орж ирсэн юм болгоныг хийх боломжийг Javascript хэлэнд өгдөг. Та Javascript хэлний стандарт library-ийг ч дуртай газраа өөрчилдөг тул заримдаа энэ Javascript үү эсвэл таны код уу гэдгийг мэдэхэд хэцүү. Цаашилбал IIFE, closure, callback, scope chain, this, prototype удамшил, функц зээлэлт зэрэг ойлголтуудыг ашиглан та бусад хэлний програмистуудын нүдэнд бол илбэ шиг зүйлийг програмчилж чадна.

Дэлхийн #1 аварга том үнэгүй кодын сан! Javascript програмистууд өөрсдийн кодыг дундаа хуваалцдаг газартай (https://www.npmjs.com) бөгөөд аль 2017 онд бусад хэлний сангуудыг хол орхиж сард 18 тэрбум кодын санг хүмүүс татаж ашигласнаар рекорд тогтоон тэргүүлсэн бол 2018 онд сард 32 тэрбум болсон байна. Жишээ болгож хэлэхэд PHP-ийн ийм дундын сан нь https://packagist.org/ бөгөөд 2019 оны байдлаар эндээс сард 600 сая удаа татаж суулгасан байна.

Та React, VueJS, AngularJS, EmberJS, NodeJS, ExpressJS... алдартай фрэймворкүүдийн тухай алхам бүртээ сонсож байгаа байх. Эдгээр бүх фрэймворкүүд Javascript хэлээр бичигдсэн байдаг тул та бараг ямар ч компанид ажилд орж, ямар ч програм бичсэн зайлшгүй Javascript-ийг мэддэг байх ёстой болно. Өө, мэдээж дээр нь та GULP, GRUNT, Webpack, Babel .... түүлинг хэрэгслүүдийг зайлшгүй ашиглах ба эдгээр нь мөн л Javascript ашигладаг.

Тиймээ, та газар дор л байгаагүй бол Javascript ямар чухал хэл болохыг эндээс уншилтгүй мэдэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв та энэхүү хэлийг төгс сурахаар үнэхээр шийдсэн бол та зөв газраа ирсэн байна. Энэхүү сургалт нь ямар нэг өөр тусгай фрэймворк ашиглалгүй програмистуудын шоглон нэрлэснээр Vanilla Javascript буюу энгийн Javascript хэлийг эхнээс нь дуустал нь танд зааж өгч эзэмшүүлэх болно. Ингэснээр та бусад алдартай түүл, фрэймворкуудын цаадах үндсэн зарчмыг ойлгож, бусдыг дуурайлгүй яг л ашгийг нь гарган програмчлах чадвартай болох юм.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)